Асуулт хариулт

Хэрэв таны компьютер вирустсэн бол яг одоо манай vйлчилгээний албатай холбоо бариарай. Вирусыг бvрэн цэвэрлэж системтийг дахин суулгах иж бvрэн vйлчилгээний vнэ 25 000 төгрөг байдаг. Тvvнээс гадна бид тохиргоо хийх зэрэг компьютертай холбоотой бvх vйлчилгээг vзvvлдэг. Дэлгэрэнгvй тарифыг vйлчилгээний төвөөс лавлана уу?

Суурилуулалтын хураамж буюу тохиргоо хийх vйлчилгээний хөлс 5 ам. Доллар байдаг. Та vvнийг төлбөл манай инженер компьютерт тань тохиргоо хийж өгнө. Харин та өөрөө тохиргоогоо хийж чадах бол дээрхи мөнгийг төлөх шаардлагагvй.

Та ангилалаа шилжvvлэх бол манай vйлчилгээний төв дээр ирэх, эсвэл утсаар санхvvгийн албанд ангилал солих хvсэлтээ гаргана.

Vйлчилгээний гэрээг хамгийн доод тал нь 2 сарын хугацаагаар хийдэг. Иймээс та анх хэрэглэгч болж гэрээ байгуулахдаа эхний 2 сарын төлбөрийг төлсөн байх шаардлагатай байдаг.

Та диал-ап-ын гэрээ хийх бол та хэрэглэгчийн нэр (UserID), нууц vг (Password)-г сонгох болно. Хэрэглэгчийн нэрийг латин vсгийн 4-12 тэмдэгт бvхий нэрээр нууц vгээ сонгохдоо латин vсгийн жижиг 4-30 тэмдэгт байхаар сонгоно. Хэрэглэгчийн нэр болон нууц vгэнд жижиг vсэг, тоо, зураас оролцуулсан байж болно. Нууц vгээ хэн хvн амар хялбар гадарлахгvй, өөртөө хурдан мартагдахааргvй байхаар сонговол танд ашигтай. Хэрвээ HOME ADSL үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа бол утасны шугамаа шалгуулж тэнцэнэ гэсэн хариу авсан байх шаардлагатай. Иргэний үнэмлэхээ авчрахаа мартуузай.