Web serүer
Вэб сервер гэдэг нь client/serүer загварын программ бөгөөд HTTP протоколыг ашиглан файлыг вэб хуудас руу шилжүүлэн Интернэтээр мэдээлэл авч буй хэрэглэгчдэд хүргэх зорилготой юм.
Интернэт дэхь вэб сайт бүр вэб серверийн программтай байх ёстой. Зах зээлд тэргүүлж буй гол 2 вэб сервер нь Apache мөн Microsoft корпорацийн Internet Information Serүer (IIS) юм. Бусдаас нь дурдвал Netware үйлдлийн системтэй хэрэглэгчдэд зориулсан Noүell сүлжээний вэб сервер, IBM корпорацийн Lotus Domino сервер гэх мэт.

Вэб сервер нь Интернэт болон Интранэт сүлжээнд зориулсан томоохон багц программуудын нэг хэсэг юм. Вэб серверээ сонгохдоо гол нь үйлдлийн системтэйгээ хэрхэн зохицож ажиллаж байна, serүer-side programming буюу сервер дээр ажилладаг программуудыг ажиллуулж чаддаг эсэх, нууцлалын систем нь сайн эсэх, хайлтын системтэй эсэх зэргийг харах хэрэгтэй.