Бидний тухай
Эрхэм зорилго - Манай компаний эрхэм зорилго нь хэрэглэгчдийн орон нутгийн байршил, нийгмийн байдлыг нь vл харгалзан єндєр хурдтай, чанартай холболтын vйлчилгээг vзvvлдэг Мэдээлэл холбооны тэргvvлэгч компани байхад оршино.
Мэйжикнэт ХХК 1996 онд Датаком компаний охин компани болж байгуулагдсан. Монгол улсад Интернэтийн vйлчилгээг анх удаа нэвтрvvлсэн Интернэтийн Vйлчилгээ Vзvvлэгч анхдагч компани юм.
1997 онд Интернэтийн vйлчилгээ vзvvлдэг бие даасан компани болж шинэчлэн зохион байгуулагдсан билээ.
Тус компани диал-ап, Э-шуудан, радио модемийн утасгvй холболт, вэб байрлуулах зэрэг интернэтийн бvх тєрлийн vйлчилгээ анх удаа зах зээлд нэвтрvvлсэн. Тvvнээс гадна интернэт телефоны vйлчилгээг зах зээлд гаргаж олон улсын яриаг маш хямд зардлаар хийх боломжийг анх бий болгосон юм. Хєдєлгєєнт утасгvй интернэтийн технологийг томоохон зочид буудлуудын vйл ажиллагаанд нэвтрvvлсэн нь амжилттай ажиллаж байна.
Орон нутагт интернэтийн сvлжээ оруулах тєслийг амжилттай хэрэгжvvлж Ємнєговь аймгийн Оюутолгой, Сэлэнгэ аймаг дахь Бороогийн орд, Баянхонгор, Дорнод зэрэг аймагт сансрын антенаар, Эрдэнэт хотод шилэн кабелиар интернэтэд холбогдох боломжийг бvрдvvллээ.
Мэйжикнэт компани Улаанбаатар хотод зохиогдож байсан "Ардчилалыг шинээр болон сэргээн тогтоосон улсуудын чуулга уулзалт", Уул уурхайн салбарын хєрєнгє оруулагчдын Discover Mongolia, Бєхийн чєлєєт барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, Боловсролын vзэсгэлэн худалдаа олон улсын чанартай томоохон арга хэмжээний ивээн тэтгэгчээр ажилласан юм.