
Managed Service үйлчилгээ
Энэ үйлчилгээ нь байгууллага, хувь хүмүүсийн компьютер, интернэт, дотоод сүлжээнд гарч байгаа эвдрэл, гэмтэл болон бусад бэрхшээлтэй асуудлыг нэгэн зэрэг шийдэх цогц үйлчилгээ юм.
Иж бүрэн үйлчилгээ - Үйлчилгээний гишүүн компьютер, дотоод сүлжээний оношлогоо, засвар, програм хангамжийн хэрэглээний зөвлөгөө зэрэг мэдээллийн технологийн бүх үйлчилгээг иж бүрнээр нь авах боломжтой.
Шуурхай үйлчилгээ - Бид өөрийн гишүүддээ хуваарийн дагуу очиж үйлчлэхээс гадна шаардлагатай үед таны дуудсан цагт очиж үйлчилнэ.
Зардлын хэмнэлт - Та энэхүү үйлчилгээг сонгосноороо өөрийн гарах зардлыг 40 хүртэл хувиар хэмнэх боломжтой болно.
Audio Video Conference - Аудио Видео Конференц
Орон нутаг, олон улсад салбартай байгууллага албан газрууд орон зайн хол ойроос үл хамааран салбар нэгжүүдтэйгээ шууд холбогдон, бие биесээ харан хурал, зөвлөгөөн хийх боломжийг хангасан, интернэтэд суурилсан дуу, лүрсний иж бүрэн систем юм.
Тухайн байгууллага, албан газрын хэрэгцээ шаардлагыг судалсны үндсэн дээр тухайн байгууллагад тохирсон системийг санал болгоно. Audio Video Conference болон өгөгдөл дамжуулах системийн тэргүүлэгч болох Polycon, Японы TOA корпорацийн тоног төхөөрөмжийн хослол нь байгууллага хоорондын иж бүрэн шийдлийг бүрдүүлнэ.
