Утас ажиллахгүй байхад авах арга хэмжээ

2020-03-06 22:45 нэмлээ

Байгууллагын гадуур утас ажиллахгүй болсон тохиолдолд дараахи зааврын дагуу шалгаж үзнэ үү.

  • Дурын үүрэн эсвэл суурин утаснаас байгууллагын 7997****-тэй гадуур дугаарт залгаж үзнэ. Энэ тохиолдолд автомат хариулагч дуугарч байгаа тохиолдолд:

1.    Утасны болон интернэтийн үндсэн сүлжээ хэвийн байна гэж үзээд тухайн ажилтны интернэт сүлжээг шалгана. 
2.    Хэрэв интернэт нь хэвийн байгаа тохиолдолд тухайн ажилтны ашиглаж байгаа утасны төхөөрөмжийг шалгана.  Үүнд: 
-    Утасны аппаратын холболт шалгана. /кабель хөндийрсөн болон бусад/
-    Гар утсан дээр ашиглаж байгаа бол аппликэйшны тохиргоог шалгана. /3G, Wi Fi—д холбогдоогүй байх, Апп-наас гарсан байх, утас  гацсан байх гэх мэт.../
-    Компютер дээр ашиглаж байгаа тохиолдолд суулгасан программын тохиргоог мөн шалгана. 
3.    Хэрвээ тухайн ажилтны ашиглаж байгаа интернэт нь орохгүй байгаа тохиолдолд дотоод сүлжээний холболтыг шалгах эсвэл интернэт үйлчилгээ үзүүлэгч байгууллагадаа хандан шалгуулж болно.

  • Дурын үүрэн эсвэл суурин утаснаас байгууллагын 7997****-тэй гадуур дугаарт залгаж үзнэ. Энэ тохиолдолд автомат хариулагч дуугарахгүй байгаа тохиолдолд:

1.    Үндсэн интернэтийн сүлжээг шалгана. 
2.    Үндсэн интернэтийн сүлжээ хэвийн харин утаснууд хэсэгчилж тасарсан     байгаа тохиолдолд  та манай 79972000 дугаарт дуудлага өгч шалгуулна уу.
3.    Үндсэн интернэтийн сүлжээ бүхэлдээ тасарсан тохиолдолд та интернэт үйлчилгээ үзүүлэгч байгууллагадаа хандан шалгуулна уу

АСУУДЛЫГ ШАЛГАХ  АНХАН ШАТНЫ ЕРӨНХИЙ СХЕМ

ЭНЭ ГАРЫН АВЛАГЫГ ТАТАХ
БУСАД ГАРЫН АВЛАГЫГ  ҮЗЭХ