Шинээр холболт, тохиргоо хийх

2020-03-06 23:56 нэмлээ

1. Magic Call үйлчилгээний IP дугаарыг Grandstream суурин IP
    утсан дээр суулгах заавар

1 дүгээр алхам:Та IP утас шинээр тохируулахын тулд эхлээд утасны аппаратаа дотоод сүлжээндээ холбосон байх шаардлагатайг анхаарна уу.  Тохируулга хийхдээ  Chrome,Firefox эсвэл бусад ашигладаг Browser дээр IP утасныхаа ip дугаарыг бичин утас руугаа хандаж орно.  Утасны аппаратыг шинээр тохируулах үед манай компаниас анх суурилуулалт хийх үед өгсөн IP хаягийг ашиглана.

2 дугаар алхам: Accounts -> Account1 ->  General Settings-ийг сонгоод серверийн тохиргоог зурагт үзүүлснээр хийнэ. SIP server хэсэгт байгаа IP хаяг нь хөдлөшгүй байна. SIP User ID хэсэгт уг утасны аппаратнд холбох дотуур дугаараа бичнэ.

3 дугаар алхам: Дотуур дугаар, сервер, нууц үгийг зурагт үзүүлснээр бичэн Save and Apply товчийг дарж хадгална. Name хэсэгт  уг дотуур дугаар эзэмшигч ажилтны нэр эсвэл хэлтэс, албаны нэр байж болно.

4 дүгээр алхам: Утасныхаа дотоод IP хаягийг тохируулахын тулд Network - Basic Settings рүү орно.

5 дугаар алхам:Дотоод ip хаягаа static байдлаар тохируулаад Save and Apply товч дээр дарна.

2. Magic Call үйлчилгээний IP дугаарыг гар утсан дээрээ суулгах заавар

1 дүгээр алхам: Appstore, Playstore-оос Portsip softphone гэж хайна.

2 дугаар алхам:Суулгасан app-аа ажиллуулна.

3 дугаар алхам:Дотуур дугаар, нууц үг, server ээ зурагт үзүүлний дагуу бичээд нэвтрэнэ.

 Ингээд IP дугаараа ашиглахад бэлэн боллоо. Хүссэнээрээ дуудлага хийж, хүлээж авч болно. Танд амжилт хүсье.

ГАР УТАСНЫ ХУВИЛБАРУУД ТАТАХ:

     

            


3. Magic Call үйлчилгээний IP дугаарыг компьютер дээр    суулгах  заавар

1 ДҮГЭЭР АЛХАМ: WWW.PORTSIP.COM гэсэн хаяг руу нэвтрэн орж downloads цэснээс Download PortSIP Softphone-ийг сонгоно.

2 ДУГААР АЛХАМ:Download хийсэн install-аа уншуулан програмаа суулгаад ажилуулна. Дотуур дугаар, Password, Server-ээ бичиж өгөөд Login товч дээр даран нэвтрэнэ.

Ингээд IP дугаараа ашиглахад бэлэн боллоо. Хүссэнээрээ дуудлага хийж, хүлээж авч болно. Танд амжилт хүсье.

ЭНЭ ГАРЫН АВЛАГЫГ ТАТАХ:
БУСАД ГАРЫН АВЛАГЫГ ҮЗЭХ: