home group үүсгэх

2020-03-13 10:13 нэмлээ

Дотоод сүлжээний хэсэг хэрэглэгчдийг /hosts/ нэгтгэсэн групп сүлжээг хэлнэ тухайн сүлжээнд хэрэглэгчдийн дундын файл болон сүлжээний төхөөрөмжүүдийг /printers, desktops , phones etc …/ хамтран хэрэглэх эрх үүсэж байгаа юм. Та энэхүү сүлжээнд нэгдэснээр өөрийн зураг , хөгжим , сүлжээнд холбогдох боломжтой бүхий л төхөөрөмжүүдийг бусадтай хуваалцаж болно.


Дотоод сүлжээний хэсэг хэрэглэгчдийг /hosts/ нэгтгэсэн групп сүлжээг хэлнэ тухайн сүлжээнд хэрэглэгчдийн дундын файл болон сүлжээний төхөөрөмжүүдийг /printers, desktops , phones etc …/ хамтран хэрэглэх эрх үүсэж байгаа юм. Та энэхүү сүлжээнд нэгдэснээр өөрийн зураг , хөгжим , сүлжээнд холбогдох боломжтой бүхий л төхөөрөмжүүдийг бусадтай хуваалцаж болно.

Та өөрийн үүсгэсэн homegroup сүлжээг нууц үгээр хамгаалж болно үүнийгээ мөн хэзээ ч өөрчлөх боломжтой. Таны бусадтай хуваалцсан файлыг бусад хэрэглэгчид өөрчлөх боломжгүй зөвхөн та өөрчлөх зөвшөөрөл /permission/ өгсөн тохиолдолд л эрх үүснэ.

Та homegroup сүлжээгээ үүсгээд дараа нь тухайн сүлжээндээ нэгдсэн үед таны library цэсэн дэхь My Pictures & My Documents файл бол таны хуваалцахыг хүссэн файлууд юм.

Homegroup сүлжээ нь Windows 10, Windows 8.1, Windows RT 8.1, and Windows 7 эдгээр системүүдэд ажиллах боломжтой. Харин хувилбараасаа хамаараад homegroup үүсгэх эрх хязгаарлагдмал байдаг. Windows 7 Starter and Windows 7 Home Basic хувилбарууд дээр сүлжээнд нэгдэх боложмтой хэдий ч үүсгэж боломжгүй байдаг.

Homegroup сүлжээ хэрхэн үүсгэх вэ ?

Таны компьютер Windows 7 үйлдлийн систем дээр ажилладаг бол автоматаар суугдсан байдаг тул та тухайн сүлжээнд шууд нэгдэж болно.

№1 Та Start button- саа homegroup гээд хайлтын талбар дээр бичээд орно.

№2 Та homegroup сүлжээгээ үүсгэхдээ create /үүсгэх/ - дээр дарсанаар Share with other home computers running Windows 7 хуудас нээгдээд цааш зааврын дагуу явж асуудалгүй үүснэ.

Сүлжээгээ үүсгэсний дараагаар таны homegroup сүлжээнд зөвхөн windows 7 sytem –дээр ажиллаж байгаа дотоод сүлжээний бүх хэрэглэгчид хандах боломжтой.


Хэрэглэгчид хэрхэн үүсгэсэн сүлжээнд нэгдэх вэ ?

Мэдээж хэн нэгэн сүлжээгээ үүсгэсэн нөхцөлд бусад нь нэгдэх асуудал гарна. Таны үүсгэсэн сүлжээ нууц үг шаардлагатай энэ нь таньд хэн сүлжээнд нэгдэх боломжтой эсэхийг заахад амар болж байгаа хэрэг.

Та сүлжээнд нэгдхийн тулд доорх алхамуудыг хийх шаардлагатай.

  • Start button-с control panel цэсийг сонгоод homegroup гэж хайсанаар гарч ирэх цэсрүү дарж орно
  • Тэгээд тухайн хэрэглэгчийн үүсгэсэн homegroup сүлжээ рүү нэгдэж орох боломжтой Join now гэсэн бичиг дээр дарсанаар та файлаа хуваалцах болон бусдын үүсгэсэн файлыг харах боломжтой болж байгаа юм.

ЭНЭ ЗӨВЛӨГӨӨГ ТАТАХ 

БУСАД ЗӨВЛӨГӨӨГ  ҮЗЭХ