Домэйн нэрийг удирдах

2020-03-13 17:32 нэмлээ

Та http://panel.magicnet.mn/customer хаягаар(хэрэглэгчид customer гэж бичихгүй орох гээд байдаг) хэрэглэгчийн удирдлагын сайтад хандан хэрэглэгчийн нэр(бүртгүүлсэн и-мэйл), нууц үгээ ашиглан үйлчилгээгээ өөрөө удирдан зохион байгуулах бүрэн боломжтой. Энэхүү гарын авлага дээрээс зөвхөн өөрт хэрэгтэй үйлдлүүдээ л хийнэ. Энд бичсэн болгоныг дэс дараалан хийхгүй. Зарим 1 үйлдэлийг хийхээр бусад үйлчилгээ нь ажиллахгүй болох жишээтэй.

Таны хэрэглэгчийн нэр, нууц үг:
Username (Email Address): _____________________@___________________________
Энэ ID нь таны хэрэглэгч болохдоо бүртгүүлсэн и-мэйлийн хаяг байна.

Нууц үг: ______________________________________________
оруулан өөрийн үйлчилгээнүүдийн удирдаж болно.

Manage Orders цэсний List/Search Orders командыг сонгосноор таны авсан үйлчилгээнүүд гарч ирнэ.

 

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АШИГЛАЛТ

1. ДОМЭЙН НЭРИЙН ҮЙЛЧИЛГЭЭН ДЭЭРЭЭ И-МЭЙЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВСАН БОЛ И-МЭЙЛ ХАЯГУУДАА YYСГЭХДЭЭ:

2. http://panel.magicnet.mn/customer хаягаар нэр, нууц үгээ өгч холбогдоно.

3. Domains цэснээс Manage Orders цэсний List/Search Orders сонголтыг хийснээр таны авсан үйлчилгээнүүд гарч ирнэ. Эндээс Business email-н харалдаа байгаа өөрийн домэйн нэр дээрээ дараад ороход танай бүх үйлчилгээнүүд гарч ирнэ.

4. Email-н дор байрлах Manage Email товчыг дарснаар и-мэйл нэмэх шинэ хуудас гарч ирнэ.

5. Add User товчийг дарж дараах цонхонд и-мэйл нэмнэ.

Жич: alternate и-мэйл дээр нь тухайн и-мэйлийн эзэмшигчийн @yahoo.com ч юм уу хувийн хаягийг бүртгэж өгвөл нууц үгээ мартсан тохиолдолд тухайн хүн forgot password командаар и-мэйл рүүгээ нууц үгээ сольж авах боломжтой.

6. Manage Users / Accounts товчийг дарж, үүссэн и-мэйлийн жагсаалтыг харна.

7. И-мэйлийн нууц үгээ солихдоо webmail.ТаныДомэйн.mn мэйлсервэр рүүгээ ороод и-мэйл хаяг, нууц үгээ бичээд логин хийж орно. Settings цэснээс Change Password командаар нууц үгээ сольж авч болно. Нууц үг нь үсэг тоо орсон 8-с дээш тэмдэгт байна.

8. И-мэйлээ шалгахдаа:
Та и-мэйл хаягаа Вэб хандалтаар болон и-мэйлийн программ ашиглан шалгах боломжтой.

• Вэбээр захиагаа шалгах
Вэбээр и-мэйл үйлчилгээ ашиглахдаа http://webmail.ТаныДомэйн.mn хаягаар хандаж, и-мэйл хаягаа бүтэн бичиж, нууц үгээ оруулан холбогдоно.

• Мэйлийн программ ашиглаг и-мэйлээ шалгахдаа MS Outlook, Outlook Express. . . зэрэг и-мэйлийн программ ашиглахдаа
Tools->Account(Account Settings) гэж сонгож ороод доорхи тохиргоог хийнэ.
Incoming mail server (POP3): pop.ТаныДомэйн.mn
Outgoing mail server (SMTP): smtp.ТаныДомэйн.mn
Account name: и-мэйл хаягаа бүтэн бичнэ / xxxxx@ ТаныДомэйн.mn /
Мөн “Мy outgoing mail server requires authentication” тохиргоог идэвхжүүлнэ. Өөрийн домэйн-р smtp-гээ тохируулаад и-мэйл гарахгүй бол smtp-гийн 25-р портыг 587 болгон өөрчилж үээрэй. Зарим ISP-нүүд 25-р портыг хаасан байдаг.
Хэрэв та интернэт холболтоо бусад ISP-с авдаг бол тухайн ISP-н smtp хаягыг outgoing mailserver хэсэгт бичиж єгнє.
Жишээ нь: Mобикомын сүлжээтэй бол smtp.mobinet.mn, Univision-н сүлжээтэй бол smtp.mcscom.mn, Микомын сүлжээтэй бол 202.179.0.88 гэсэн ip тавьж өгдөг. Харин “Мy outgoing mail server requires authentication” тохиргоог идэвхжүүлэхгvй.

 

УДИРДЛАГЫН САЙТАД ХАНДАХ НУУЦ ҮГЭЭ СОЛИХ

Та өөрийн үйлчилгээний нууцыг хадгалахын тулд админаас өгсөн нууц үгээ сольж болно. Үүний тулд дараах дарааллын дагуу ажиллана: 1. http://panel.magicnet.mn/customer хаягаар дээр и-мэйл, админаас өгсөн нууц үгээ өгч холбогдоно. Компьютерийн зүүн дээд өнцөгт буй хүний толгойны дүрстэй цэснээс Сhange password сонголтыг хийснээр дараах цонх гарч ирнэ.

2. Current Password – Холбогдож орсон нууц үгээ оруулна.
Манай дээр ирж гэрээ хийсэн бол гэрээ хийсэн ажилтан танд нууц үгийг өгнө. Онлайнаар сайтад бүртгүүлсэн бол таны сайтад бүртгүүлэхдээ өгсөн нууц үг байна. New Password – Сольж буй шинэ нууц үгээ оруулна. Confirm Password – Шинэ нууц үгээ баталгаажуулж дахин оруулна. Нууц үг үсэг тоо орсон хамгийн багадаа 8 тэмдэгт байхыг анхаарна уу.

3. Нууц vгээ мартсан тохиолдолд Forgot Password линк-г сонгоод, анх домэйн нэр бvртгvvлсэн и-мэйл хаягаа бичээд Forgot Password товчыг дарна. Шинэ нууц үг таны и-мэйл хаяг руу автоматаар илгээгдэнэ. Энэхvv очсон нууц vг нь 3 єдєр хvчинтэй тул и-мэйлээр очсон нууц vгээ солих шаардлагатай. Солих нууц үг нь үсэг тоо холилдсон хамгийн багадаа 8-15 тэмдэгт байх шаардлагатайг анхаарна уу.

Хаах

CPanel хэрэглэгчийн заавар Байгууллагын дотоод сүлжээ Home group Интернэтийн хурдыг нэмэх хялбар арга Outlook програм дээр и-мэйл тохируулах заавар Вэбмэйл дээр Rule тохируулах заавар Хуурамч и-мэйл хэрхэн таних вэ? Цахим шуудангийн луйвар гэж юу вэ? Бизнес и-мэйл үйлчилгээний зөвлөгөө OX App Suite spam-аас хэрхэн сэргийлэх вэ ? Интернетийн хурд шалгах