Cpanel рүү хэрхэн нэвтрэх вэ?

2020-03-13 17:38 нэмлээ

Хэрэглэгч та shared hosting үйлчилгээг манайхаас авсан бол таны хостын удирдлагын систем нь Cpanel байна. Таныг үйлчилгээ авах үед Cpanel-ын эрх өгөх болно.
https://host1.magicnet.mn:2083/ хаягаар нэвтэрч удирдлагын систем рүүгээ нэвтэрнэ.

FTP хэрэглэгч үүсгэн Filezilla програм ашиглан хост руугаа нэвтрэх : FTP хэрэглэгч үүсгэх : Cpanel-ын эрхээрээ орсны дараа тухайн хост дээрээ FTP хэрэглэгч үүсгэх боломжтой. Ингэснээрээ хост руугаа FTP хандалтаар хандаж файл менежмент хийх боломжтой юм. FTP хэрэглэгч үүсгэх : Cpanel дээрээс FTP account цэсийг ашиглан FTP хэрэглэгч үүсгэнэ.

FTP ассount цэс рүү нэвтэрсний дараа FTP хэрэглэгч үүсгэнэ. Login хэсэгт нэвтрэх Username бичнэ. Password хэсэгт нэвтрэх пассвордыг бичнэ. Хүсвэл Generator хийсэн пассворд ашиглах боломжтой.

FTP хэрэглэгч үүсгэсний дараа FTP manage хийдэг програм ашиглан (Filezilla) өөрийн хост руу нэвтрэх боломжтой .
• Host : домайн нэр болон хостын IP хаягийг бичиж нэвтэрнэ. Домайн нэр идэвхижээгүй үед зөвхөн IP хаягаар хандана.
• Username : Өөрийн хост дээр үүсгэсэн FTP хэрэглэгчийн нэрийг оруулна .
• Password : Өөрийн үүсгэсэн FTP хэрэглэгчийн пассвордыг оруулна .

Өөрийн вэб файлаа ямар хавтсанд хуулах вэ?

Хэрэв та Линукс сервер сонгосон бол FTP -р холбогдсны дараа “public_html” хавтсанд өөрийн вэб файлаа хуулна. Харин Windows сервер сонгосон бол FTP -р холбогдсны дараа “httpdocs” хавтсанд өөрийн вэб файлаа хуулна. Өөрийн хостыг нөөцөлж авах

Өөрийн хостыг нөөцлөхөд Wizard backup цэсийг ашиглана. Мөн нөөцөлсөн хостоо сэргээхэд Wizard backup цэсийг ашиглана.

Back up wizard цэс рүү нэвтрэхэд дээрхи хоёр сонголт харагдана . Хостыг нөөцлөж авах болон нөөцөлсөн хостыг сэргээх гэсэн хоёр сонголт гарч ирнэ . Нөөцлөх (backup) дээр дарсан тохиолдолд home directory болон баазыг нөөцөлж татаж авах боломжтой . Сэргээх (restore ) дээр дарсан тохиолдолд хостын home directory болон баазыг сэргээх боломжтой.

Cpanel-ын удирдлагын хэсэг нь Preferences , Mail , Files , Logs , Security , Domains , Databases , Software and services advanced гэсэн хэсгүүдээс бүрддэг. • Preferences хэсэг гэхэд л удирдлагын системийг ерөнхийд нь өөрчилнө ( пассворд , theme , ямар хэл дээр ашиглах зэрэг) .

• Удирдлагын системийн Mail хэсэгт эмайл үүсгэх , устгах , forward хийх зэрэг эмайл менежмент хийх зориулалттай хэсэг

• Удирдлагын системийн Files хэсэгт файлын менежмент хийх , дискний сул зайг харах , нөөцлөх устгах сэргээх болон FTP хэрэглэгч үүсгэхэд ашиглана.

• Удирдлагын системийн Logs хэсэгт лог бичигдэж байдаг. Тус хэсгээс логыг шүүх боломжтой

Mysql датабаазыг үүсгэх:

Mysql дата бааз үүсгэхэд Удирдлагын системийн Databases хэсгээс MySQL Databases цэсийг сонгоод ажиллуулна. Ажиллуулсаны дараа баазыг үүсгэнэ.

Баазаа үүсгэсний дараа хэрэглэгчээ үүсгэнэ .

Датабааз дээр хэрэглэгч нэмж үзий

Бааз дээр хэрэглэгч үүсгэсний дараа Submit цэс дээр дарна .

ALL privileges сонголтыг сонгох хэрэгтэй. Ингэснээр бааз дээрээ хийгдэх боломжуудыг нэмж өгч байгаа хэрэг юм . Make Changes цэс дээр дарсны дараа аккоунт үүснэ.

Удирдлагын системийн загварыг өөрчлөх:

Удирдлагын системийн загварыг өөрчлөх боломж Cpanel дээр байдаг . Цаанаас бэлдсэн загваруудаас сонголт хийж өөрчлөлт оруулдаг. Change Style цэсний тусламжтай загвсарыг солих боломжтой .

Change style цэсэн дээр дарсны дараа таны солих боломжтой загварууд гарч ирдэг. Тус загваруудаас сонголтоо хийгээд идэвхижүүлээд загвараа өөрчилдөг.

Subdomain үүсгэх :

Удирдлагын систем дээр subdomain үүсгэх боломжтой . Domains хэсгийн Subdomains цэсэнд нэвтрээд subdomain үүсгэх боломжтой.

Subdomain хэсэгт өөрийн үүсгэж буй subdomain болон хандах directory-ыг бичиж өгсний дараа Create дээр дараад subdomain үүсгэнэ.

Mysql дээр датабааз нэмэх:

Мysql database Wizard цэсний тусламжтай шинэ дата бааз үүсгэнэ . New database хэсэгт өөрийн үүсгэхийг хүссэн датабаазны нэрийг бичиж өгнө.

Шинэ дата бааз үүсгэсний дараа бааз дээр хэрэглэгч үүсгэнэ.

Хэрэглэгч үүсгэсний дараа хэрэглэгчийн хийж болох эрхийг нэмж өгнө.

Удирдлагын систем дээр домайн нэмэх :

Удирдлагийн систем дээр домайн нэмэх боломжтой . Өөрийн домайныг нэмэх боломжтой байдаг. Parked domains цэсний тусламжтай домайн нэмэх боломжтой.

Create a new Parked Domain хэсэгт нэмэхийг хүссэн домайнаа бичээд Add domain цэс дээр дарснаар домайн нэмэгдэх болно.

Redirect тохируулах:

Удирдлагын систем дээр Redirect цэс нь өөрийн тань веб хуудсыг ачааллах director-ыг тохируулах боломжтой . public_html доторхи кодыг үүсгэсэн director дотроо хуулна гэсэн үг .

Ямар хостыг ямар хуудаснаас ачааллахыг тохируулж өгнө.

Тохируулсаны дараа Only redict with www гэсэн сонголтыг сонгоод мөн wild card redirect гэсэн сонголтыг сонгоод Аdd хийнэ . Add хийсний дараа Redirect тохируулагдсан байх болно.

IP хаяг Deny хийх:

Удирдлагын систем дээр IP deny Manager цэсний тусламжтай тань руу чиглэсэн Ip хаягыг блок хийх боломжтой . Таны хост руу чиглэсэн халдлага мэдэгдвэл та Ip хаягаар нь блоклох боломжтой.