Call Forward буюу Дуудлага шилжүүлэх

2020-03-06 21:00 нэмлээ

Байгууллагын үйл ажиллагаанд янз бүрийн шалтгаанаар утасны  дуудлага шилжүүлэх хэрэгцээ гардаг.  Ийм тохиолдолд дараах зааврын дагуу ажиллаж, хэрэгтэй хүмүүсийг холбож өгөөрэй. 

Утасны загвараас хамаараад дуудлага шилжүүлэх товч янз бүр байж болох бөгөөд энэ заавар дээр хамгийн түгээмэл хэрэглэгддэг 2 аппаратыг танилцуулсан болно.

НЭГ. СУУРИН АППАРАТААС ДУУДЛАГА ШИЛЖҮҮЛЭХ

GRANDSTREAM GXP 1610:

1 дүгээр алхам:  Дуудлага хүлээн авсны дараа доорх зурагт ногоон өнгөөр тэмдэглэсэн дугаар шилжүүлэх товчин дээр дарна.  

2 дугаар алхам: Сигнал дуугарсны дараа шилжүүлэх дотуур дугаараа оруулаад  харилцуураа тавина. Харилцуур тавихгүй бол дугаар шилжихгүй болохыг анхаарна уу. 

GRANDSTREAM GXP 2160:

1 дүгээр алхам:  Доорх зурагт улаан өнгөөр 1-ээр тэмдэглэсэн дуудлага шилжүүлэх товчийг дарна.
 
2 дугаар алхам:  Дуудлага шилжүүлэх товч дарсны дараа   улаан өнгөөр 2-оор тэмдэглэсэний  дагуу шилжүүлэх дотуур дугаараа оруулна.

3 дугаар алхам:  Шилжүүлэх дотуур дугаараа оруулсны дараа улаан өнгөөр 3-аар тэмдэглэсний дагуу  дугаар шилжүүлэх буюу Transfer товчин дээр дарахад дуудлага тань шилжинэ. 

 ХОЁР:  IPHONE УТАСНААС ДУУДЛАГА ШИЛЖҮҮЛЭХ  /Port Sip ашиглах/

                                      

                                                             ЗУРАГ1                                                                               ЗУРАГ 2

Алхам 1:  Хүлээн авсан дуудлагаа шилжүүлэхдээ 1 дүгээр зурагт үзүүсэн дуудлага цуглуулах товчийг дарна.

Алхам2:  2 дугаар зурагт үзүүлснээр шилжүүлэх дотуур дугаарын өмнө *44 кодыг заавал оруулаарай.  
 
*44-- Дугаар шилжүүлэх код
2112-- шилжүүлэх дотуур дугаарын жишээ

 Үүний дараа дуудлага шилжсэнээр  таны утас тасрана.

ГУРАВ. АНДРОИД УТАСНААС ДУУДЛАГА ШИЛЖҮҮЛЭХ /Port Sip aшиглах/
 

                  

                                        ЗУРАГ1                                                           ЗУРАГ2

Алхам 1:  Дуудлага  хүлээн авсны дараа шилжүүлэх шаардлагатай болох үед  дэлгэцийг зүүн тийш гүйлгэмэгц 
 2 дугаар зурагт үзүүлсэн Forward товч гарч ирнэ. 

Алхам 2:  Forward товчийг дарна.

Алхам 3: Forward товч дарснаар дээрх зурагт үзүүлсэн шиг шилжүүлэх дугаар оруулах дэлгэц гарч ирэх ба дугаарыг шууд оруулна. 
2112-- шилжүүлэх дотуур дугаарын жишээ

Алхам 4: Дугаараа оруулсны дараа ОК товч дарснаар дугаар шилжин,таны утас тасрана.


ЭНЭ ГАРЫН АВЛАГЫГ ТАТАХ
БУСАД ГАРЫН АВЛАГА ҮЗЭХ