ANY DESK ПРОГРАММ АШИГЛАХ

2020-03-25 14:34 нэмлээ

Хэрэв та хэн нэгэн хүнээс зайнаас тусламж авах хэрэгцээ гарвал хэрэглэхэд маш хялбар энэ программыг ашиглаарай. 


Алхам 1: Интернэтээс татсан AnyDesk.exe  файлаа ажиллуулж программаа компьютертаа суулгана

Алхам 2:  Компьютерынхаа Start /цонх/ цэснээс AnyDesk программаа ажиллуулна.

Алхам 3: Программ ажиллахад дээрх зурагт үзүүлсэн цонх гарч ирнэ. Энэ цонхны зүүн талд сумаар заасан хэсэгт байх 9 оронтой тоон кодыг танд тусламж үзүүлэх инженерт илгээх шаардлагатай.

Алхам 4: Инженер танаас хүлээн авсан кодоо компьютертаа оруулмагц таны компьютер дээр зурагт үзүүлсэн цонх гарч ирнэ. Та Accept товчийг дарснаар  инженер комьютертай тань холбогдож тусламж үзүүлэхэд бэлэн болно.

ЭНЭ ГАРЫН АВЛАГЫГ ТАТАХ 
БУСАД ГАРЫН АВЛАГЫГ ҮЗЭХ
ПРОГРАММЫГ ТАТАХ